Архи хэрэглэсэн иргэдийг эмнэлэгт биш эрүүлжүүлэхэд хүргэдэг болно

Өчигдөр Эрүүл мэндийн яам, Хууль зүй дотоод хэргийн яам хамтран “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг” зохиож, холбогдох байгууллагын мэргэжилтнүүд оролцлоо.

2014 оноос эхлэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг эмнэлэгт хүргэдэг хууль хэрэгжиж эхэлсэн. Дээрх албадан хэрэгжүүлэх хуулийн төсөлд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явж чадахааргүй болсон иргэдийг хуучин эрүүлжүүлэх байранд хүргэж, эрүүл мэндийн үйлчилгээн тэнд нь үзүүлэхээр тусгасан байна. Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд 40 гаруй саатуулах байртай, байр бүр нэг эмчтэй байдаг юм байна.   

Учир нь архи хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг эмнэлэгийн байгууллагад хүргэж ирснээр эмчлүүлэгчдийн амгалан тайван байдлыг алдагдуулахын зэрэгцээ, эдгээр хүмүүсийн бохир нь эрүүл мэндийн байгууллагын эрүүл ахуйд сөргөөр нөлөөлдөг зэрэг олон сөрөг нөлөөг хууль санаачлагчид хэлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025