“2 машинтай хүмүүс мөнгөн ус зарах гээд байна” гэх мэдээллийг 11-р сарын 28-нд цагдаагийн байгууллагад өгчээ. Дуулагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад, Өмнөговь аймгийн харьят 32 настай эрэгтэй Б гэгч TOYOTA PRIUS-20 машинд 40 кг мөнгөн ус хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлэн БЗДЦХ-3 шалгаж байна.
Сүүлийн үед хууль бусаар мөнгөн ус зарж борлуулах гэсэн оролдлогууд эрс өсч байгаа юм. Иргэн та ийм төрлийн хэрэг зөрчилд холбогдвол гурав хүртэлх жилийн ял авах юм.
214-ийн штрих 1 ийн 1 дүгээр зүйл. Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж зөрчих
214-ийн штрих 1.1.Химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, хадгалах, худалдах, худалдан авах, тээвэрлэх, ашиглах болон бусдад дамжуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)