Нүүрсний уурхайн гүнд ажиллаж байсан иргэн мөсөнд ”ДАРАГДЖЭЭ”
2016/11/30

ХУД-ийн 12-р хороо  “ГССҮТөвд модноос унаж гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 11-р сарын 29-нд авч шалгахад, ХУД-ийн 11-р хороонд суух 52 настай эрэгтэй Г нь 11-р сарын 24-нд Био комбинатын Туул голын бургасанд мод бэлтгэж байгаад модноос унаж, толгойдоо гэмтэл авч, тус төвд хэвтэн эмчилэгдэж байгааг ХУДЦХ-2 шалгаж байна.

Мөн НД-ийн 3-р  “Нүүрсний уурхайгаас гэмтсэн хүн ГССҮТөвд ирж хэвлээ” гэсэн мэдээллийг 11-р сарын 30-нд авч шалгахад: НД-1 хороонд  суух М /эр.49н/-ын ажиллуулдаг нүүрсний уурхайн гүнд ажиллаж байсан НД-2 хороонд суух Б /эр.26н/ нь мөсөнд цохиулан, толгойдоо гэмтэл авсан хэрэгт тэмдэглэл 6-г үйлдэн НДЦХ шалгаж байна.

Энэ мэт иргэдийн өөрсдийн анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй осол гэмтлүүд гарсаар байна. Тиймээс иргэн та ажлын байрандаа хөдөлмөр аюулгүй байдлыг чанд мөрдөж ажиллах шаардлагатай юм.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин