Говь-Алтай аймгийн прокурорын газраас Гадаадын иргэн, харьяатын газрын Говь-Алтай аймаг дахь албаны улсын байцаагч нарын Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу явагдаж байгаа эсэхийг шалгасан бөгөөд шалгалтыг хяналтын прокурор Ц.Сайнхүү явуулж 2015, 2016 оны 11 сарын байдлаар захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалуудыг хамруулжээ.
Шалгалтаар улсын байцаагч нар нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан "Захиргааны шийтгэл ногдуулсан эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ биелэлтийг өөрөө хариуцна, мөн хуулийн 20.3 дахь хэсэгт заасан "Торгуулийн хуудсаар ногдуулснаас бусад торгуулийг 15 хоногийн дотор сайн дураараа төлөөгүй бол шүүхийн тогтоол гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулна, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасан "Зөрчлийг хянан шалгах ажиллагаанд зөрчлийн тухай тэмдэглэл хөтлөх, үзлэг шинжилгээ хийх шаардлагатай эд зүйл, баримт бичгийг түр хураах, зөрчил гаргасан этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авах, албадан саатуулах ажиллагаа хамаарна, Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх хэсэгт заасан "Эрх бүхий байгууллага, албан тушаалтан зөрчил илрүүлсэн, зөрчлийн тухай баримт сэлт хүлээн авснаас хойш нотлох баримт бүрдүүлэх шаардлагагүй зөрчлийг илэрмэгц газар дээр нь шийдвэрлэнэ, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх хэсэгт заасан "Зөрчлийг хянан хэлэлцсэн эрх бүхий байгууллага, албан тушаалтан зөрчил гаргасан этгээдийн гэм буруу нь нотлогдвол түүнд захиргааны шийтгэл ногдуулна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Иймд дээрх зөрчлүүдийг арилгаж, давтан гаргуулахгүй байх талаар тодорхой арга хэмжээ авахуулахаар Аймгийн прокурорын газраас 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Гадаадын иргэн, харьяатын газрын Говь-Алтай аймаг дахь албанд прокурорын шаардлага хүргүүлжээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна