“Найрсаг Улаанбаатар” их дэлгүүрийн найрсаг биш эзэн Э.Мөнгөнцэцэг үйлчлүүлэгч нартайгаа зүй бусаар харилцаж шүүх дээр үг хэлээ олж байсан цаг саяхан. Түүнээс хойш Улаанбаатар их дэлгүүрийнхээ брэнд үгийг “Найрсаг Улаанбаатар” их дэлгүүр хэмээн нэрлэж найрсаг биш хатагтай маань ааш аягынхаа ачаар брэнд лого үгтэй болоод амжсан нь энэ.

Хатагтай Э.Мөнгөнцэцэг ааш аягынхаа ачаар олон нийтэд богино хугацаанд танигдсан. Өмнө нь “Түшиг” их дэлгүүрийн босс Сүхээ хатагтайн ганц хүү Г.Баттүшигийн эхнэр гэхээс өөр мэдээлэл байдаггүй байсан. Харин одоо бол “Найрсаг Улаанбаатар” их дэлгүүрийн найрсаг биш хатагтай Э.Мөнгөнцэцэг гэдгээр нь захын хүүхэд түүнийг андахгүй танина.
Баян айлын бандгар ганц хүүтэй суухаар алс холын Америкаас гэнэт ирж хадам ээжийгээ сандаргаж байсан Э.Мөнгөнцэцэг цагтаа дээдсийн дэггүй охидтой жинхэнэ утгаар нь шоуддаг байсан гэдэг. Харин хадам ээжийн хатуу гараар орж шоудах зуршлаасаа түр ангижраад байсан найрсаг биш хатагтай маань хааяадаа залуу насаа дурсан үүр цайтал шоуддаг гэж байгаа. Эзэгтэй нэгэнтээ шоудаж байхдаа манай дуранд ийн өртжээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (11)