Хэлмэгдэгсдийн хөшөөг сэтгэцийн өвчтэй этгээд гэмтээжээ

Монголын үндэсний түүхийн музейн урд байрлах Хэлмэгдэгсдийн хөшөөг гэмтээсэн зургууд энэ сарын эхээр нийгмийн сүлжээний сайтад нийтлэгдсэн.

Монголын анхны модернист чиглэлийн эл хөшөөг санаатайгаар гэмтээсэн этгээдэд хариуцлага тооцох тухай яригдаж байв. Тэгвэл хэлмэгдэгсдийн хөшөөг сэтгэцийн өвчтэй хүн сүйтгэсэн болох нь тогтоогджээ. Тодруулбал,

Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүү өөрийн "Twitter"-тээ дээрх асуудлаар хэрэглэгчийн асуултанд хариулсан байна.

Түүний бичсэнээр хөшөөнд СХД-т орших суух 35 настай эрэгтэй Э гэх сэтгэцийн өвчтэй хүн халдаж гэмтээсэн нь тогтоогджээ. Түүнд Эрүүгийн хуулийн 153.1-ээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөн хэрэг хариуцах чадвартай эсэхийг нарийн шалгуулж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025