Гудамжны тодотголтой хүүхдүүд хүний хувцас дээрэмджээ
2016/11/28

БЗД-ийн 6-р хороо  “62-р байрны 3 давхарт дээрэмдүүлсэн хүүхэд байна” гэсэн мэдээллийг 11-рсарын 24-нд авч шуурхай шалгахад,  ЧД-ийн 12-р хороонд суух 17 настай эрэгтэй Н-ийн өвлийн хүрэм, ноосон цамц, жинсэн өмд, гар утасны чихэвч, оюутны смарт карт, 12.000 төгрөг зэргийг оршин суух тодорхой хаяггүй 15 настай эрэгтэй Т гэгч бусадтай бүлэглэн зодож дээрэмдсэн байжээ. Хэргийг шуурхай илрүүлэн БЗДЦХ-2 шалгаж байна.

Энэ мэт шөнө оройн цагаар ганц нэгээрээ явж буй бага насны хүүхэд болон залуусыг дээрэмдэх тохиолдол гарч байгааг цагдаагийн байгууллага анхааруулж байна. Тиймээс эцэг, эх , асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй юм.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    хорооллын эцэс,гэмтлийн буудал хавиар явдаг тэнүүлчин бацаануудыг нэг хараандаа авах хэрэгтэй шүү,хүн эргээд гарч явсан эмэгтэйн халуун сав бүхий ууттай юмыг шүүрээд зугатааж байна лээ шүү
    2016 оны 11 сарын 28 | Хариулах
Сонин хачин