Архидан согтуурснаас үүдэлтэй хүн амины хэрэг гарав
2016/11/28

БЗД-ийн 28-р хороо  “Хужирбулангийн .. тоотод хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газар очиход, тус тоотод суух 29 настай эрэгтэй А-ийн гэрт хамт архи ууж байсан  БЗД-ийн 24-р хороонд суух 24 настай эрэгтэй Б-г  БЗД-ийн 24-р  хороонд суух 27 настай эрэгтэй Г гэгч үл ялих зүйлээс маргасны улмаас нүүрэнд нь 2 удаа цохиж амь насыг нь хохироосон байжээ. Хэргийг БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.

Иргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт холбогдох, үйлдэх тохиолдол ихээр гардаг. Тиймээс архинаас үүдэлтэй гэмт хэргийн золиос болохгүйн тулд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх зайлшгүй шаардлагатай юм.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин