Урд хөршид Монголын нэрийг гутааж буй түшмэдийн балаг
2016/11/28

Монгол Улсын нэр хүндийг гутаасан нэгэн хэрэг саяхан гарч гадаадын хэвлэл мэдээллээр цацагдлаа.  Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Монгол Улсын виз олгох тусгай төвийн захирал Л.Золзаяа улсын нэр хүндийг уландаа гишгэж, амин хувийн эрх ашгийг илүүд үзэн, дураараа аашлах нь хэрээс хэтэрчээ. Тэрээр хариуцан суугаа орныхоо Төр засаг, хууль хяналтынхантай эв түнжин муу, хэл амаа ойлголцох чадваргүй олон Монгол иргэдийн эрх ашгийг хохироож, хүнд суртал гарган, хөөж тууж, занасан байна.

Түүний даварсан үйлдэл үүгээр дууссангүй. Тэрээр Гадаад иргэдийн Визийг “Шаглах” ажилд гаршиж Хятад-Өвөр Монголчуудтай хамтран нэг иргэний визэн дээр 180-200 юанийг нэмж ченж хийж байсан юм. Үүнийг Эрээн хотын цагдаа хуулийнхан шалгаж эхэлжээ.Эрээн хот дахь Монгол Улсын виз олгох тусгай төвийн захирал Л.Золзаяагын хамтрагч нь Хятад иргэн Шао-сан гэгч гэнэ. Шао-сан нь тус төвийн санхүү эрхэлсэн, орлогч дарга юм.

Эх сурвалж: Breakingnews.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    бузартай гарууд наанаа цаазлуулчихаасай
    2016 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин
    АН-ын үлдэгдэл байгаа, Тэд л тэгдэг юм Яаралтай хөөж зайлуулаач
    2016 оны 11 сарын 28 | Хариулах
Сонин хачин