Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 661 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 523 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 5 бүртгэгдэж, 9 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 3 өртсөн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 81 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
БЗД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 13-ын автобусны буудлын урд замд "Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн ОНӨААТҮГ-ын Daewoo BS маркийн автобусны жолооч Б нь мөн компанийн JEA 800 D маркийн троллейбустай мөргөлдөж зорчигч 46 настай эмэгтэй Н гэмтжээ.
СХД-ийн нутаг Москвагийн гудамж 5-н шарын автобусны буудлын замд Тэнүүн огоо ХХК-ны H.Aero City маркийн автобусны жолооч С нь явган зорчигч 28 настай эрэгтэй М-ийг мөргөж гэмтээсэн байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна