
Жүжигчин, дуучин, мисс гээд маш олон мэргэжилтэй залуухан, халуухан бүсгүйтэй таныг танилцуулах гэж байна. Тэр бол мэдээж Э.Урангоо гэх энэ бүсгүй. Бие хаа, царай зүс гээд өв тэгш сайхан бүсгүйг олон нийт хөтлөгч Гантулгын экс найз бүсгүй гэдгээр нь илүүтэй танимхайрдаг. Өөрийн авьяас чадвараар кинонд тоглож жүжигчин мэргэжлийг олж авсан Э.Урангоо хамгийн сүүлд тайзнаа гарч мисс гэх мэргэжлийг ч бас өөрийн болгож чадсан авьяастай бүсгүй. Үндсэн мэргэжил нь тэс өөр хэрнээ жүжигчин, мисс гэж өөрийгөө өргөмжлүүлж яваа Э.Урангоо СУИС-ийг дуучнаар төгсөөд удаагүй байгаа гэнэ лээ.

Тийм болоод ч тэрүү саяхан нээлтээ хийсэн “Рэкет” киноны нээлтэн дээр дуулж, бүжиглэж олон нийтийн анхаарлыг татаад авсан. Түүнийг дуулахыг нь сонссон үзэгчид дуучин гэдгийг нь бүү хэл тун чадварлаг хоолойтой дуучин гэдгийг нь бүр мэдэхгүй байсан шүү. Манай урлагийн салбарт тэр дундаа дуучид дунд Э.Урангоогийн царай зүс, бие хааг гүйцэх дуучин байхгүй гээд хэлчихэд нэг их дэгсдүүлсэн болохгүй л байх. Учир нь Э.Урангоо дуу хоолойны тухайд ч тэр царай төрхний хувьд ч тэр өөлөх зүйлгүй “төгс” сайхан дуучин юм. Ийнхүү Монголын урлагийн ганц хөөрхөн дуучинтай болох нь хэмээн түүний дуулахыг нь сонссон үзэгчид ам уралдан ярьж байна лээ.


Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (10)