ДНБ нэг талаасаа хурд хэмжүүртэй адил: Энэ энэ нь эдийн засгийн хэр хурдацтай урагшилж буйг хэлж өгдөг. Машины хувьд хурд хэмжүүр маш ашигтай хэдий ч хүссэн бүх мэдээллээ авах боломжгүй. Жишээлбэл хурд хэмжүүр машиныг зөв чиглэлд явж буй эсэх талаар хэлэхгүй.

Орчин үеийн эдийн засаг хэрхэн зөв чиглэлд явах вэ?
Энэ нь хариулахад харьцангуй хялбар асуулт: Хүн бүр яг адил хариулт хэлнэ. Сайн эдийн засаг хүн бүрийн үндсэн хэрэгцээг хангадаг байх ёстой ба хүн бүр аз жаргалтай, эрүүл амьдарна гэсэн үг. Энэ нь тэгш бус байдал, байгаль орчны эвдрэл сүйрэл гэх мэт урт хугацааны аюулын болзошгүй эх үүсвэрийг үлдээхээс зайлсхийдэг.
New Economics Foundation (NEF) 2015 оны 10 дугаар сарын тайлан-д эдийн засгийг хэмжих 5 үзүүлэлтийг санал болгожээ:
1. Сайн ажлын байр.
Хөдөлмөр эрхлэлтийн статистик хүмүүсийн хэдэн хувь нь ажил эрхэлж буйг харуулдаг.
Их Британы засгийн газрын тооцоолсноор, 2014 оны байдлаар иргэдийн 94% нь ажлын байртай ба дараагийн 4 жилд уг үзүүлэлт 2 хувиар өсөх төлөвтэй байгаа юм. Харин NEF-н тооцоолсноор зөвхөн 61% нь л амжиргааны доод түвшингээс давсан, аюулгүй ажил эрхэлж байгаа ба ижил хугацаанд мөн адил 2 хувиар буурах аж.
2. Сайн сайхан амьдрал.
Эдийн засгаа сайжруулах нь хүмүүсийн амьдралыг дээшлүүлэх гэсэн үг. Зөвхөн цөөнх нь л төрийн бодлогын эцсийн зорилго бол сайн сайхан амьдрал гэдэгтэй санал нийлэхгүй байна. Бид бүгд илүү сайн сайхан аж төрнө хэмээн таамаглаж ДНБ-д санаа тавьдаг. Яагаад шууд сайн сайхан амьдралаар хэмжиж болохгүй гэж?
Хүмүүмээс амьдралдаа сэтгэл хангалуун байдаг эсэхийг нь асууж сайн сайхан амьдралыг хэмжих судалгааны үндэслэл нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.
3. Байгал орчин.
NEF уур амьсгалын өөрчлөлтийн аюултай түвшнээс зайлсхийх дэлхийн зорилтуудыг тооцоолол гэх мэт амьдралын хэв маягтай холбоотой үндэсний үзүүлэлтийг санал болгож байна.
Уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтийн асуудал учир уг үзүүлэлт нь дэлхийн иргэн бүрийн үүрэг хариуцлагыг хэмжихэд үр дүнтэй.
4) Шударга ёс.
Орлогын тэгш бус байдал нийгмийн сөрөг үр дагаврыг дагуулдаг байдал улам нэмэгдэж байгаа нь судалгаанаас харагдаж байна.
Орлогын хамгийн дээд болон доод хэмжээний дундажын 10%-ийг харьцуулахад ИХ Британы тэгш бус байдал сүүлийн 4 жилийн байдлаар жилийн 0.8%-иар муудаж байна.
5) Эрүүл мэнд.
Эрүүл мэндийн асуудалд хөндлөнгөөс оролцох хамгийн энгийн ойлгомжтой хэмжүүр бол “үхлээс аврах” хэмээн NEF санал болгож байна. Гэхдээ зөвхөн аврах биш сэргийлэх маш чухал юм.
Эх сурвалж: New Economics Foundation (NEF)
NEF Их Британы үндэсний статистикийн хороотой хамтран ажиллаж эдгээр үзүүлэлтийг боловсруулжээ. Мэдээж эдгээр нь бусад орнуудад ч ая холбогдолтой зарчим юм.
ДНБ-ий дутагдал нь бид бүгдийг эдийн засгаас юу хүсэж байгааг хэмждэггүй. Өөр бусад байгууллага олон жилийн турш үүнийг судалж байгаа ба олон төрлийн санааг гаргаж байгаа ч төдийлөн амжилт олоогүй юм.
Эх сурвалж: weforum.org
Сэтгэгдэл (1)