Гэрээ мартсан Гэсэрүүд буюу өнөө цагийн Шагдарууд

Орчин үеийн Шагдарууд өдрөөс өдөрт бүл нэмсээр тоо нь өссөөр байгаа гэж болно. Тэр бүү хэл олны танил эрхмүүд үүнийг тэргүүлж манлайлж явна. Ард түмэн, үр хүүхэд, гэр бүлдээ үлгэр дууриалал үзүүлж, бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн эрхмүүд ч энд багтаж байна. Ялангуяа улс төр, урлаг, спортын манлайлагчид гэрээ мартсан Гэсэрүүдийн нэрээрээ тэргүүлж байна гэж болно. Ингээд гэрээ мартсан Гэсэрүүд буюу өнөө цагийн Шагдаруудаар хэн хэн тодорсоныг сонирхоцгооё.

Д.Дагвадорж: Их аваргын үг үйлдэл хэн бүхний анхаарал татаж байдаг. Хувийн амьдрал хувьсгалын ажил гээд түүний алхаа гишгээ нь хүртэл Монголчуудад хамгаас сонирхолтой байдаг. Хийморьтой аавын тэнгэр заяат хүү тэрээр сүр хүч, бяр чадал, сайхан гэргий, хөөрхөн хүүхдүүд гээд эр хүний амьдралаас хүсэж болох бүгдтэй байсан. Харамалтай нь хөөрхөн хүүхдүүд, сайхан гэргийгээсээ өрт тусгаарлаж тусдаа амьдраад багагүй хугацааг үдсэн Их аварга маань гэрээ мартсан Гэсэрүүд буюу өнөө цагийн Шагдаруудыг манлайлж байна. Зарим нэг Шагдарууд нь ухаарч ойлгосон уу зах зухаасаа гэргий, хүүхэд дээрээ буцан очиж манайх ”Төрхөмдөө  буцсан эрчүүд” гэх мэдээ бичиж байсан. Гэр бүлээсээ багагүй хугацаанд тусдаа байж өнөө цагийн Шагдарын дүрээр амьдарч байгаа Их аварга Д.Дагвадорж энэ хугацаанд олон арван хүүхнүүдтэй нэр холбогдож бишгүй л хэвлэлийн баатар боллоо. Арав гаруй жилийн өмнө хоёр гүрэн дамнасан хөл ихтэй, цуутай хурим хийж, халхын сайхан хүүхнүүдийн сор, баргийн мисс, сайхан хүүхнүүдийг хол хаях багын хайр Г.Тамиртайгаа гал голомтоо асааж, хүсэл мэт хүү, охин хоёртой болсон Их аваргыг хэзээ гэр бүлээ бүтэн болгох бол хүсэн хүлээсэн түүний хүндэлж, хайрлаж ирсэн ард түмэн түүнээс хүсэж буй. Харин ард түмнийхээ хүсэлтийг сонсож, хүлээж авах үгүй нь Д.Дагвадоржоос өөрөөс нь шалтгаалах зүйл. Учир нь түүний гэргий энэ олон жилийн хугацаанд олон нийтийн газар явах нь бүү хэл, хэн нэгэн эртэй нэр холбогдсонгүй. Түүний хажууд Д.Дагвадорж хэдэн ч хүүхэнтэй нэр холбогдож хэдэн хүүхэнтэй хамтын амьдралаа эхлүүлсэн ньхэвлэлийн хуудаснаа байнга заларсаар ирсэн билээ.

Т.Бат-Оргил: “Аж богдын харуул”-ыг гитараа бариад гэгэлзтэл дуулахад охид бүсгүйчүүд үнэхээр нураад унахаар тийм л гэгээн өгөгдөл Т.Бат-Оргил хэмээх энэ залууд бий. Зууны манлай сайхан бүсгүйн охин өөрөө ч зүс ялдам сайхан бүсгүй “Мандухай сэцэн хатан” Н.Сувдын залуу насны оч, хүү нь болж тэр мэндэлсэн. Үе тэнгийнхэн дундаа сайхан залуу нэртэй байсан Т.Бат-Оргил гэнэт хоёр хүүхэдтэй эгчмэд бүсгүйг амьдралынхаа ханиараа сонгож охид бүсгүйчүүдийн зүрхийг зүссэн. Гэргий Н.Батцэцэг нь сайхан залууг нөхрөө болгосных багагүй дарамтанд он жилүүдийг өнгөрүүлсэн. “Чи Бат-Оргилоос салаач” гэж ирээд л утасддаг байсан гэх яриа ч бий. Ийнхүү тэд он удаан жилийг алс холын Америкт өнгөрүүлж дундаасаа хоёр хүүхэдтэй болсон. Гэвч тэдний аз жаргалтай хамтын амьдрал алс холын Америкт дурсамж болоод өнгөрсөн гэлтэй эх орондоо ирсэн даруйдаа хоёр тийш болсон гэдэг. Удаа ч үгүй жилийн дараа Т.Бат- Оргил үе тэнгийнхээ бүсгүйтэй хөтлөлцөн алхаж гэрээ мартсан Гэсэрүүд буюу өнөө цагийн Шагдаруудын тэргүүн эгнээнд яваад удаж байгаа билээ. Орчин үеийн Мандухайн хүү өнөө цагийн Шагдарын дүрээр амьдарч байгааг тэр бүр хүмүүс мэдэхгүй байгаа бизээ.

Жүжигчин Б.Тамир: Гавьяат жүжигчид болох Бат-Өлзий, Сарантуяа  нарын хүү жүжигчин Б.Тамир  гэрээ мартсан гэсэр буюу өнөө цагийн Шагдарын дүрээр амьдраад удаж буй. Анхны амьдралдаа мэргэжил нэгт бүсгүйг сонгож хөөрхөн охинтой болсон хосууд төд удалгүй хоёр тийш болж багагүй хугацааг үдэж байна. Хоёулаа эцсийн сонголтоо хийж чадахгүй хоёр талд явсаар байгаад охин нь бараг сургуульд орох хэмжээний насанд хүрээд байгаа гэж болохоор. Хэн хэн нь хоёр талд олон арван эрчүүд, хүүхнүүдтэй нэр холбогдож хамтын амьдралаа эхлүүлсэн ч хэн нь ч айл гэрийн эзэн, эзэгтэй болоогүй яваа. Ийнхүү гэрээ мартсан Гэсэрүүдийн тоог нэгээр нэмж хувийн амьдралаа төвхнүүлж амжаагүй яваа жүжигчин Б.Тамир хамгийн сүүлд нэгэн мисс бүсгүйтэй нэр холбогдсон. Харин тэдний дурлалын романс хаа хүртэл үргэлжилж Б.Тамир хэзээ дараагийн нүүдлээ хийх бол харж байцгаая.

Модель С.Эрдэнэцогт: Загварын ертөнцийн төгс хос С.Эрдэнэцогт, С.Төгс хоёр тус тусын зам мөрөө хөөгөөд багагүй хугацаа өнгөрчээ. Монголын үндэсний ногоон хөдөлгөөний тэргүүн, улс төр судлаач А.Саруулын ганц охин С.Төгс охиноо ганцаараа өсгөж гэрээ мартсан Гэсэр буюу өнөө цагийн Шагдаруудын нэг модель С.Эрдэнэцогт ганц бие аавын дүрээр амьдарсаар. Дундаасаа хөөрхөн охинтой болсон загварын төгс хосууд маань хэн хэн нь амьдралынхаа ханиа сонгоогүй яваа. Модель С.Төгсийн хувьд нэгэн үе мэргэжил нэг залуутайгаа хайрын романс үүсгээд авсан удаатай. Харин С.Эрдэнэцогтын хувьд бол өнөө цагийн Шагдарууд яаж сонголтоо хийж, яаж романс үүсгэдэгийг утгаар нь харуулж байгаа билээ. Учир нь С.Эрдэнэцогт тун нууцлаг романсаа үргэлжлүүлж, хайр дурлалаа ихээхэн нууцалдаг нэгэн.  

Жүжигчин Бэки: "Гурван охин" хамтлагийн Г.Анхмаа жүжигчин Т.Билэгжаргал нар салсан тухай шуугиан ид тарж, олныг гайхашруулж байсан цаг саяхан мэт. Гэтэл нэлээд олон өвөл, хаврыг үджээ.Урлагийн сайхан хос, үлгэр жишээ сайхан залуу гэр бүл гэдгээр нь хүлээж авсан фенүүдэд нь энэ мэдээлэл нэлээд хүнд цохилт болсон нь лавтай. Хосууд хөөрхөн охинтой болж хамтын амьдралаа аз жаргалтай эхлүүлээд байсан ч жүжигчин Бэки нүүрээ буруулж өнөө цагийн Шагдарын дүрээр амьдрахаар шийдсэн гэдэг. Үүнээс хойш олон ч бүсгүйчүүдтэй нэр холбогдсон нэгийг нь ч сонгоогүй яваа жүжигчин Бэки охинтойгоо хааяадаа уулздаг гэнэ лээ. Харин дуучин Анхмаа охиноо өөрөө өсгөн өрх толгойлсон ээжүүд хэрхэн аз жаргалтай сайхан амьдрахыг яруу тодоор харуулж яваа гэж болно.  

Н.Төгсцогт: Хамгийн залуу гавьяат тамирчнаар тодорч нэгэн үе охид бүсгүйчүүдийг араасаа хуйлруулж байсан Н.Төгсцогт гэрээ мартсан Гэсэрүүдийн эгнээнд элсэж чаджээ. Учир нь гэргий хүү хоёроо хэзээ ч хүлээн зөвшөөрч нэг ч удаа олон нийтийн газар хамтдаа явж байгаагүй эрхэм гавьяат хэзээ эхнэр хүүхдээ хүлээн зөвшөөрөхийг хүлээсээр байгаад олон хаврыг үдсэн байна шүү. Гэргий нь хүүгээ өөр дээрээ өсгөж эрхэм гавьяатын эхнэр гэж цоллуулж ирсэн болохоос Н.Төгсцогттой нэг жил ч хамт амьдарч байгаагүй гэнэ лээ. Ёстой л өнөө цагийн Шагдарын дүрээр жинхэнэ утгаар нь амьдарч байгаа Н.Төгсцогт хэзээ гэргий, хүү дээрээ эргэж ирэх бол хүлээдэгээрээ хүлээж л байцгаая.

Дуучин Ч.Цэлмүүний нөхөр:  Дуучин Ч.Цэлмүүний нөхөр гэрээ мартсан гэсэр өнөө цагийн Шагдар дүрээрээ гэж болно. Анх хөлтэй хурим хийж бүсгүйг өөрийн болгож авсан хамгийн азтай залуугаар тодорч байсан Алтанхайрхан аль хэдийнэ дараагийн сонголтоо хийсэн гэнэ лээ. Хүү эхнэр хоёроо гэнэт л орхиод гарсан Алтанхайрханыг ёстой л хайр дааж чадаагүй өнөө цагийн Шагдар дүрээрээ мөн гэж дуучин бүсгүйн үнэнч фэнүүд ам өрсөлдөн ярилцаж буй. Дуучин бүсгүйн ачаар олонд танигдаж тэр хэрээрээ бизнес нь багагүй өргөжөөд авсан Алтанхайрхан гэрээ мартсан гэсэр өнөө цагийн Шагдарын дүрээр амьдраад багагүй хугацааг үдэж байгаа аж.

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (16)

  • saraa
    sanhuu ediin zasgiin deed surguulid tamirtai hamt surch bailaa.barag 30 hvrsen egch bj yag bidentei ijil yum hereglej idej uugaad yawj bdag egelhen negen bj bilee.ter tom hvnii ehner vnetei l mashin unadag bailgvi.hol tawichidiimuu dandaa l yawgan irdeg bj bilee.hvnii sonirhol tatah durgvi jiriin l neg emegtei baisaar tugssun duu
    2016 оны 12 сарын 01 | Хариулах
  • eej
    huuhdiin hubi zayagar togloj huuhde nasar n onchiruulj baigaa eregtei emegtei humuus oorsdo hezee ch saihan amidarch chadahgui gedegee meddeggui yum uu.Huuhded aab eejin hair eleg buten amidral l heregtei shuude humuusee.......................................
    2016 оны 11 сарын 30 | Хариулах
  • Helwelch helchine shvv
    Tvrsikee tomsogoo hyanaj zahirch chadahgvi yumnuud tord garj uls toriig chiglvvlen udirdaj yawna gej bhgvildee
    2016 оны 11 сарын 29 | Хариулах
  • xaxa
    Svxbat uih gishvvn darxan awarga notoibayar gd xvmvvs alga bn vhtlee ineelee xaxa shagdar gexr
    2016 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин
    Анхмаа гээд атигар бөгс султай шоучин бна аа бна
    2016 оны 11 сарын 28 | Хариулах
  • Ehleed bod
    Geendee ch bii goondoo ch bii
    2016 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин
    Uu buur Demberel, Enkhsaikhan geed l khugshin manlailagchdaas ehleh yum bish uu
    2016 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин
    Энэ дундаас Тамир шиг сайхан хүүхэн алга, Дагвадорж шиг муухай эр алга
    2016 оны 11 сарын 28 | Хариулах
  • zagdaa
    hun horvoo deer gantshan amidran shuu dee yahuu mungutei humuus saihan huurhun huuhenduudeer zugaagaa gargaad soliod ybhaad er ni yaadag ym
    2016 оны 11 сарын 28 | Хариулах
  • Битгий хуцаа
    Энэ балайр юмнуудыг өмөөрөөд байхдаа яадын
    2016 оны 11 сарын 28
  • Зочин
    Балиар юм нууд Хамт байж чадахгүй байсан юм бол үлийгээ хийж хүний охиныг жирэмсэн болгодогын. Үрийн шингэнээ хянаж байл даа. Завааан хормойн донтой банзал эрчүүд ээ
    2016 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин
    эд мөнгө шуналаас л болдог биз дээ хүүхнүүд
    2016 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин
    Халтмайн Баттулга, Мянганбаяр, М,Зоригт,,,гээд хөгшин төгцөгүүд тэргүүлэх биз
    2016 оны 11 сарын 28 | Хариулах
  • ЗОЧИН
    НОМТОЙБАЯР чинь энэ жагсаалын номер 1 т тэргүүлэх юм бишүү
    2016 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин
    dandaa buten zadargaanii huuhnuud baigaa bolohoor suugaad hed honhoor zes ni tsuhuigaad hayagdaad bna bitii zasvart or huuhnuudee
    2016 оны 11 сарын 28 | Хариулах
    • Битгий хуцаа
      Энэ балайр юмнуудыг өмөөрөөд байхдаа яадын
      2016 оны 11 сарын 28
  • МОНГОЛ
    МОНГОЛ ЭР ХҮНИЙ НОЁН НУРУУ ХААНА ХУГАРААД БАЙНАА..САЙХАН ЭРЧҮҮД МИНЬ ЯАГААД ИЙМ ТОГТВОРГҮЙ БОЛООД БАЙНАА...
    2016 оны 11 сарын 28 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025