”Баян Алтайн барагшун” худалдаж авахгүй байхыг анхаарууллаа
2016/11/26

СХД-ийн 20-р хороо, Төмөр замын хашаанд үйл ажиллагаа явуулж буй Уулсдөл ХХК-ний "Баян Алтайн барагшун" гэх биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй газарт 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн Цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран үйлдвэрийн эзэн Э. А-г байлцуулан хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар барагшун үйлдвэрлэж байгаа үйлдвэр нь биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй, ариун цэврийн шаардлага хангаагүй, үйлдвэрлэлийн бус бохир нөхцөлд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байжээ. Түүнчлэн эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийг бэлэн бүтээгдэхүүний цуврал бүрт сонгомол тэжээлт орчинд өсгөвөрлөж баталгаажуулаагүй зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн байна.

Тус бүтээгдэхүүнээ автомашинд хадгалж, тээвэрлэлтийн дэглэм алдагдуулж, иргэдэд гар дээрээс борлуулдаг байжээ.

"Баян Алтайн барагшун" гэх бүтээгдэхүүн нь Монгол улсын биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэгдээгүй юм.

Дээрх зөрчлүүд нь “Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 12.1.2,12.1.4, 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтууд, Монгол улсын стандарт “биологийн идэвхт бүтээгдэхүүн зөгийн балтай барагшун” MNS 6578-3:2016 стандартын 5.1,5.2, 5.6, 5.8, 9.1 дэх заалтуудыг зөрчин ажиллаж байжээ.

Иймд тус үйлдвэрт үйлдвэрлэсэн 1421000 төгрөгний 100 мл-ээр савлаж 10 ширхэгээр хайрцагласан 203 хайрцаг барагшун, 800 граммаар шилэнд савласан 25 ширхэг зөгийн балтай өтгөрүүлсэн барагшун гэх хандыг улсын байцаагчийн актаар хурааж, зохих журмын дагуу устгуулахаар комисст хүлээлгэн өгсөн байна. Үйлдвэрийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоолоо.

Цаашид уг бүтээгдэхүүн зах зээл дээр худалдан борлуулагдаж байж болзошгүй тул авч хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    mungu l olj baival bysdiig boddoggvi lyivarchid ve bolj
    2016 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин
    Шинэ юм сэдсэн бол хунд бизнесээ алдахгуйн тулд алхам тутамдаа орлогын телее биш яаавал бид сайхан хийж хучэрхэг болж болхоор байна гэж. Улам л эрэлхийж ажилах естой байсан юм шуу дээ! ! ! Улсаас жижиг дунд уйлдвэрийг дэмдэх праграмамын ашаглаад зээл авч уйлдвэрээ сайхан шинэ тихнлог, техник авч алсаа харж ажилах хэрэгтэй шуу дээ! ! ! ! ! !
    2016 оны 11 сарын 27 | Хариулах
  • nnmm
    Yndesnii yidberlele demjie bgeed iim l bn sh de hyjaa baraanaas dor horbb
    2016 оны 11 сарын 26 | Хариулах
Сонин хачин