Сүүлийн үеийн дэлгэцийн уран бүтээлд гол дүрээр шилэгдэх болсон жүжигчин Б.Мишээл саяхан нээлтээ хийсэн "Рэкет" киноны гол дүрд тоглосон юм. Айл гэрийн эзэгтэй болж хүүхдийн ээж болсон залуу жүжигчин бүсгүй маань хэсэг хугацаанд олон нийтийн үйл ажиллагаанд оролцох нь бүү хэл уран бүтээлээсээ түр хөндийрөөд байсан. Тэгвэл "Рэкет" кинонд тоглож нээлтийн ажиллагаанд нь бариу хар даашинзаар гоён ийн ирсэн юм.
Ээж болоод жил болоогүй хэрнээ төрсөн ч төрөөгүй юм шиг гунхаж ирсэн Б.Мишээлд нөхөр нь тэвэр дүүрэн цэцэг барин үнсэлтийн хамт бэлгэлэх тэр агшиныг бид дурандаж амжсан юм. Залуу хосууд аав ээж болоод удаагүй байгаа бөгөөд амьдралынхаа аз жаргалтай мөчүүдийг хором ч алдахгүй сайхан өнгөрүүлж байгаагаа цахим хуудасаараа дамжуулан илэрхийлсээр ирсэн билээ.
Эх суравлж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (6)