Монгол Улс 1997 оноос жил бүрийн 11 дүгээр сарын 25-нд “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон.

Энэхүү тэмдэглэлт өдөр нь дэлхий нийтээр нийгэмд гэр бүл, бэлгийн хүчирхийлэл, ажлын байран дахь бэлгийн дарамт зэрэг жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хүн амын мэдлэгийг нэмэгдүүлж, тухайн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж, оролцоог сайжруулах замаар охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад хувь нэмэр оруулах зорилготой.
Энэ жилийн тухайд өнөөдрөөс "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-ыг нэгэн зэрэг эхлүүлж байна. Тус аян нь жил бүрийн арваннэгдүгээр сарын 25 буюу “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх өдөр”-өөс Олон улсын хүний эрхийн өдөр болох арванхоёрдугаар сарын 10-ныг дуустал үргэлжилдэг.
Сэтгэгдэл байхгүй байна