Барилга дээр ажиллаж байсан залуу 17-н давхраас унаж амиа алдлаа
2016/11/24

СБД-ийн 9-р хороо  “Шинэ дэлхий телевизийн хойно баригдаж байгаа барилгаас хүн унасан байна” гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагаар цагдаагийн алба хаагчид нөхцөл байдлыг очиж шалгахад, СБД-ийн 9-р хороонд баригдаж байгаа барилгын 17-н давхарт пасадны хөөс хийж байсан, Сэлэнгэ аймаг харьят 21 настай эрэгтэй П нь өндрөөс унаж нас барсан байжээ. Уг хэргийг СБД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.            

Өвлийн улиралд барилгын ажлыг хориглодог. Гэтэл хүйтний эрч чангарсан хэдий ч барилгын ажлаа зогсоохгүй үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэг газрууд ганц нэгээр зогсохгүй. Харамсалтай нь хууль журмын дагуу ажиллахгүй байсны дүнд хүний алтан амь эрсдэх, цаашлаад гэмтэж бэртэх тохиолдлууд гарсаар байгаа юм. Дөнгөж хоёр гарсан залуу амьдрахын эрхэнд өвлийн тэсгэм хүйтэнд барилгын ажил хийж байгаад ийн харамсалтайгаар амиа алдлаа.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин