Өс хонзонгийн сэдлээр хүн хутгалаад зугтжээ
2016/11/22

Энэ сарын 17-нд цагдаагийн байгууллагад Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, Улаанбаатар төмөр замын ногоон зооринд “зодоон болоод байна” гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу шалгахад иргэн М нь мэсний шархтай байсан бөгөөд тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд хэргийн газрыг орхиж зугтаасан байжээ. Тиймээс цагдаагийн албан хаагчид гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдийг эрэн сурвалжлаж энэ сарын 19-ний өдөр дайчлан баривчилсан байна. Улмаар түүнд МУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.2.5 зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Төмөр зам дахь цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Уг гэмт хэргийг 1966 онд төрсөн эрхэлсэн тодорхой ажилгүй БГД-3 хороонд оршин суудаг Ш, 1986 онд төрсөн БГД-7 хороонд оршин суудаг Б нар бүлэглэн үйлдсэн аж. Тэд эхний мөрдөн байцаалтаар гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд ямар нэгэн этгээдийн захиалгаар хийгээгүй хувийн өс хонзонгийн сэдлээр М гэгчид халдсан гэж мэдүүлжээ. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин