С.Зоригийн аллагын хэргийг дэнслэх шүүгчдийг томилжээ
2016/11/21

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх Ерөнхий шүүгч М.Алдарт С.Зориг агсны хэргийг хуваарилсан байна.

Тодруулбал,  С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор прокуророос яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт оролцох  шүүгчдийг томилжээ.

Энэ хэрэг нь маш нууцын зэрэглэлд багтаж байгааг Улсын Ерөнхий Прокурорын газраас тодотгож буй. Уг хэргийн сэжигтнээр Орхон аймгийн харьяат иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын гурван иргэнийг хорих 461 дүгээр ангид саатуулсан юм.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • Вачир
    Би тэдгээр 3 хүн энэ хэргийг үйлдсэн гэдэгт огт итгэдэггүй, худлаа байхаа
    2017 оны 10 сарын 30 | Хариулах
  • зочин
    Төрийн нууцлаад байх юу байх гэж.Шүүх хурлыг мэдээллээр нээлттэй хийгээрэй.
    2016 оны 11 сарын 23 | Хариулах
Сонин хачин