Далай лам өнөөдөр оюутнуудтай уулзана

Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монгол Улс дахь айлчлал үргэлжилж байна.

Тэрбээр өчигдөр 09:00-15:00 цагийн хооронд Монголын нийт лам хуврагууд их, дээд сургуулийн эрдэмтдийн дунд зохион байгуулж буй “Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэгт морилж, айлдвар айлдсан.

Тэгвэл өнөөдөр 10:00-12:00 цагийн хооронд Дээрхийн Гэгээнтэн их, дээд сургуулиудын оюутан залуучуудтай уулзах уулзалттай.

Айлчлалын хөтөлбөр

10:00-12:00 цагт: Дээрхийн Гэгээнтний их, дээд сургуулиудын оюутан залуучуудтай уулзах уулзалт. /Соёлын Төв Өргөөнд/

Арваннэгдүгээр сарын 23-ны өдөр /Лхагва гараг/

07:45-08:00 цагт: Дээрхийн Гэгээнтэн хэвлэлийн бага хурал хийнэ. /Их Тэнгэр цогцолборт/

08:45 цагт: Дээрхийн Гэгээнтэн XIV Далай багшийг МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц тэргүүтэй лам хуврагууд “Чингис хаан” ОУ-ын нисэх онгоцны буудлаас үднэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025