Монголын үзэгч, сонсогч, уншигч олноо аль хэдийнэ танил болсон ахмад сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Дүгэрийн Амбасэлмаагийн 85 насны ойн арга хэмжээ болов. Ойн цэнгүүнд сэтгүүлзүйн салбарынхан, улс төр, урлаг соёлынхон болон гэр бүлийнхэн нь хуран цугласан юм. Жирийн малчны хүүхэд яаж олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн агуу сайхан эмэгтэй болохын тод үлгэр жишээ бол Амбасэлмаа гуай. Энэ хүн бол монгол хүмүүсийн түүхийн нэг хэсэг төдийгүй өөрөө монголчуудыг түүхийг бичсэн хүн юм. Ингээд уншигч та бүхэнд цэнгүүний фото агшинтай танилцаж нүд баясгах боломжийг олгож байна
эх сурвалж:www.grandnews.mn
Сэтгэгдэл (4)