Рэппэр залуу маань Пуужин Баяраа буюу Rokit bay нэрээр олонд танигдсан ч түүний жинхэнэ нэрийг тэр бүр мэддэггүй. Тэгвэл түүний бүтэн нэрийг О.Баярсайхан гэдэг. “Авьяаслаг Монголчууд” шоуны шүүгчээр сонгогдож шүүгчийн ширээний ард суусанаасаа хойш карьер нь улам өссөн Rokit bay-ийн хувийн амьдрал тун нууцлаг. Тэр ч бүү хэл түүнийг хэдэн настай, найз бүсгүйтэй үгүйг нь хэн ч мэдэхгүй.
Тэгвэл охидын шүтээн Rokit bay аль хэдийнэ сонголтоо хийгээд багагүй хугацааг үдэж буй. Make Up artist мэргэжилтэй Ану гэх бүсгүйг сонгож шүтэн бишрэгч охидынхоо сэтгэлийг гонсойлгоод авсан Rokit bay албан ёсоор танилцуулаагүй. Тэр ч бүү хэл хамт явж тоглолт дээрээ хүртэл дагуулж ирдэггүй Rokit bay-г шүтэн бишрэгч охидуудаас найз бүсгүйгээ хамгаалж байгаа нь энэ болов уу гэх хардалт төрдөг. Цахимд царайг нь харуулаагүй нууцалсан Rokit bay-н гүнж энэ байна.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (30)