Багц мэдээ: Шивээс арчилгаа
2016/11/21

Одоо хүн бүр өөр эрүүл ахуйн байдалд анхаарал хандуулдаг болсон. та шивээс хийлгэхдээ ч мөн үүнийг сайн шалгах хэрэгтэй. Шивээсээр хүмүүс өөрийн бодол санаагаа илэрхийлдэг болсон.

Арчилгаа бол хамгийн чухал зүйл. Ялангуяа шивээс хийлгээд удаагүй бол багагүй арчилгаа шаарддаг. Хичнээн гоё шивээс байлаа ч зохих ёсны арчилгааг нь  хийхгүй бол аюултай. Тиймээс танд хэрэг болох анхаарах зүйлс.

•    Шивээс хийлгэсний дараа дор хаяж 3 цаг боолттойгоо байхгүй бол нян бактери орох магадлал өндөр байдаг. Болж өгвөл боолттойгоо хоночихвол бүр сайн.

•    Боолтоо авсны дараа угаах хэрэгиэй болдог. Угаахдаа бүлээн ус, бактерийн эсрэг савангаар илүүдэл тос нь арилтал зөөлхөн угааж цэвэрлэнэ. Энэ тохиолдолд таны гар хамгийн сайн зэвсэг бөгөөд ямар нэг угаагч, зүлгүүр ашиглаж болохгүй.

•    Угаасныхаа дараа зөөлөн алчуур юм уу салфеткаар хөнгөхөн, ойр ойрхон дарах маягаар арчиж хатаана. Дараа нь тосон түрхлэг/ зориулалтын/ түрхэнэ. Хэрвээ танд зориулалтын тосон түрхлэг байхгүй бол А,Д  витаминаар  баяжуулсан тосон түрхлэгийг сонгоорой. Болбол 2-3 өдөр, өдөрт дор хаяж 2 удаа тосон түрхлэг түрхээрэй. Тэр хэсгээ цэвэрхэн байлгахаа битгий мартаарай.

•    Шарх нь аних үед арьс загатнадаг. Энэ үед маажиж болохгүй. Харин гараагаа алгад. Арьс чинь гуужвал лосьон түрхээрэй.

•    Шивээсээ эдгэсний дараа нарны хэт ягаан туяанаас байнга хамгаалж байх хэрэгтэй. Өнгөтэй, гял цал шивээс наранд гандаж, гэмтэх нь амархан байдаг. SPF30-тай нарны хамгаалалтын тос байнга түрхэж байхыг зөвлөе. Тэгвэл таны шивээс олон жилийн турш, өнгө чанараа алдахгүй сайхан хэвээр байх болно.

•    Хэдийгээр та 4 улирлын алинд нь ч шивээс хийлгэж болох ч хамгийн сайн сонголт бол өвөл. Нүцгэн явах, усанд сэлэх гэх мэтээр арьс ил байдаг учраас зуны цларао тийм ч таатай цаг биш.  

Шивээс хийлгэх гэж байгаа бол дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.

1. Шивээсний санаагаа Google - ээс битгий хай.
Хэрвээ хийлгэх гэж буй шивээсээ өрөөл бусадтай адилхан харагдуулахыг хүсэхгүй байгаа л бол Google болон Pinterest - ийг битгий ашиглаарай.

Тэгэхгүй бол түгээмэл л хийгддэг шивээстэй нэгэн болно. Шивээсчин хүн ижил хувцастай хүн харвал анзаардаггүй ч ижил шивээстэй хүнтэй таарвал ичгэвтэр санагддаг гэдэг.

2. Оронд нь Инстаграм дахь шивээсчдийг дагаарай.
Ихэнх шивээсчид Инстаграм хуудсандаа сүүлийн үед хийсэн ажлуудаасаа болон хамгийн их таалагддаг шивээсүүдийнхээ зургийг нийтэлдэг. Тийм болохоор таалагдсан уран бүтээлчдээ дагаж хийлгэх шивээсийнхээ санааг олоорой.

3. Харшилтай бол битгий хийлгэ.
Хэрвээ зарим нэр төрлийн уруулын будаг эсвэл нүдний теньнээс харшилдаг бол шивээсний бэхнээс ч гэсэн харшилдаг байж мэднэ. Заримдаа шивээсний бэхний найрлага нь харшилдаг гоо сайхны бүтээгдэхүүнийхтэй чинь ижил байх магадлалтай ажээ. Тиймээс дерматологичтойгоо зөвлөж ямар пигментээс нь харшилж байгаагаа мэдэж аваарай.

4. Чадварлаг шивээсчид захиалга ихтэй байдаг.
Захиалгаа өгчихөөд ихэвчлэн хэдэн сараас хэдэн жил хүртэлх хугацаагаар хүлээх шаардлагатай байдаг. Тийм болохоор үнэхээр л тэр хүнээрээ хийлгэхийг хүсч л байгаа бол хүлээх хэрэгтэй.

5. Сайн шивээс хямдхан байдаггүй.
Сайн шивээс хямдхан байдаггүй, хямдхан шивээс сайн байдаггүй. Шивээсний үнэ төрөл болон хэмжээнээсээ хамаарч харилцан адилгүй үнэтэй байдаг. Гэвч хамгийн багадаа $50 ам.доллараас эхэлнэ.Арьсан дээрх урлагийг амьдруулахад тухай уран бүтээлчээс багагүй цаг хугацаа, хөдөлмөр, сэтгэл шингэдэг болохоор шивээсний үнийг тохиролцоно гэсэн ойлголт байдаггүй. Ингэх нь соёлгүй үйлдэлд тооцогддог.

6. Шивээс хийлгэх газраа сайн судлах хэрэгтэй.
Сонгосон шивээсээ хийлгэхийн өмнө салоноо сайтар судлах хэрэгтэй. Ингэхдээ хэд хэдэн салоноор зочилж ажиллах орчин болон шивээсээ хийлгэх шивээсчинтэйгээ ярилцаж судалгаа хийн харьцуулаарай. Хүний амаар биш өөрт төрсөн сэтгэгдлээрээ сонгох нь харамсах зүйлгүй.

Хийлгэж байсан хүмүүсийн ихэнх нь мэргэжлийн хүнээр хийлгэх нь чанартай байдаг гэдэг.

Bandga’s tattoo  салон нь Монголдоо шивээсээрээ №1 гэгддэг. Энэ газар нь хийлгэх шивээсниы хэмжээ болон хийх хугацаанаасаа хамаарч үнээ тохирдог.

7. Сайн шивээс сайхан харилцаанаас эхэлдэг.
Тиймээс ичих хэрэггүй. Чанартай бас гоёмсог болсон ихэнх шивээсний санаа нь үйлчлүүлэгч шивээсчин хоёрын харилцан ойлголцол итгэлцэл дээрээс бий болдог. Үүнийг үсчинтэй зүйрлэж болох юм. Хэрвээ ямар тайралт хийлгэхээ хэлэхгүй бол хүсээгүй үр дүндээ хүрнэ. Гэвч гол ялгаа нь үс ургадаг харин шивээс арилдаггүй.

8. Хийлгэхийнхээ өмнө сайтар шалга.
Ялангуяа үг эсвэл өгүүлбэр шивүүлэх гэж байгаа бол зөв бичгийн дүрмийн алдаа байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Шивээсчинтэйгээ харилцан ярилцаж хийлгэхийнхээ өмнө хэд хэдэн хар зураг дээр ажилладаг ч тухай бүрт нь үг үсгийн алдаа эсвэл өнгө, хэлбэр хэмжээний өөрчлөлт байгаа эсэхийг анхаарч байгаарай.

9. Шивээс хийхэд хамгийн мэдрэмтгий хэсэг бол...
Хавирга, хөл болон өгзөгний хэсэг маш мэдрэмтгий байдаг. Тийм болохоор өвдөх нь их гэсэн үг. Хэрвээ эдгээр газартаа хийлгэхээр төлөвлөж байгаа бол дахин нэг бодохыг зөвлөе. Нэгэнт шийдсэн бол өвчин намдаах эм хэрэглэх нь зүйтэй. Нимгэн арьстай хэсэгт их хэцvv байдаг юм. Бас шагай гэх мэт ясанд ойрхон хэсгvvд аюултай.

- эрчүүдийн хэвлий, сээр нуруу, цээж

- эмэгтэйчүүдийн  шагай, сээр нуруу, цээжний хэнхдэг.

Харин дараах газруудад шивээс хийхэд өвдөлт бага мэдрэгддэг байна.

- эрчүүдийн өгзөг, гар, ар нуруу

- эмэгтэйчүүдийн хэвлий, өгзөг, гуя, мөрөнд хийхэд харьцангуй бага өвдөлт мэдрэгддэг байна.

10. Будаг нь хамгийн хурдан бүдгэрдэг хэсэг бол
Гар болон хөлөн дээрх шивээс бүдгэрэхдээ хурдан байдаг. Энэ хэсгийн арьсны нөхөн төлжилт хурдан явагдахаас гадна байнга ил гардаг хэсэг болохоор бэх удаан тогтохгүй талтай. Тиймээс дахин дахин сэргээх шаардлагатай байдаг. Ер нь шивээс хийх боломжгүй биеийн хэсэг гэж байхгүй.

11. Шивээс хийхэд хамгийн хэцүү хэсэг нь
Мөрнөөс ташаа хүртэлх хэсэгт шивээс хийх хэцүү байдаг. Яагаад гэвэл ястай ойр бас нимгэн арьстай энэ хэсэг хамгийн мэдрэмжтэй байдаг болохоор хэн хэнээс нь тэсвэр хатуужил бас завсарлага авахыг шаарддаг. Шүд зуухаас эхлэн амьсгалаа хүртэл хянах хэрэгтэй болдог.

12. Шивээс хийлгэхийн өмнө сайн унтаж амраарай.
Мөн хоолоо сайн идсэн байх хэрэгтэй. Шартсан эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн байж болохгүй. Шивээс хийлгэх үеийн өвдөлтийг тэсч гарахын тулд эрч хүчтэй байх ёстой.Согтууруулах ундаа цусыг шингэлчихдэг болохоор цус их алдуулдаг.

13. Бүрэн эдгэртэл устай ойр байж болохгүй.

Grandnews.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин