Дорнод аймагт ялтнуудыг дур зоргоор авирлуулдаг уу?
2016/11/21

Дорнод аймгийн Прокурорын газраас тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хяналтанд хорих ял эдэлж буй ялтны түр болон удаан хугацааны уулзалт, чөлөө олгох явдал холбогдох хууль журмын дагуу явагдаж буй эсэхийг 2016 оны 10 дугаар сарын байдлаар шалгасан байна.

Шалгалтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ялтны түр хугацааны уулзалтыг шалгалтын хугацаанд давхардсан тоогоор 416 удаа зохион явуулсан боловч одоог хүртэл хуулийн шаардлага хангасан ялтны түр хугацааны уулзалт хийх тусгайлан тохижуулсан байр байхгүй, ялтны уулзалтыг зохион байгуулахдаа хугацаа хэтрүүлсэн, ялтны түр хугацааны уулзалтын зөвшөөрлийг зөвшөөрөл олгох эрхгүй этгээд олгосон зөрчлүүд тус тус илэрсэн байна.

Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг гаргасан албан тушаалтнуудад арга хэмжээ тооцуулах, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдалд дүгнэлт хийж, нэн даруй арилгуулах дирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авахуулахаар ПРОКУРОРЫН ШААРДЛАГА бичиж хүргүүлсэн байна.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин