Фэйсбүүкээр дарамталж иргэдээс ихээхэн хэмжээний мөнгө авсан хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүллээ. Тодруулбал, Улаанбаатар хотод орших суух тодорхой ажилгүй М, Б нар хуурамч фэйсбүүк хаяг нээж, иргэдтэй танилцан, дотноссон байна. Улмаар хувийн мэдээлэл, видеог нь цуглуулж, олон нийтийн сүлжээнд байршуулна, найз нөхдөд нь тараана хэмээн сүрдүүлж, зургаан иргэнээс их хэмжээний мөнгө авчээ.
Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн албан хаагчид илрүүлж, нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн байна. Тиймээс цахим орчноор бусадтай танилцахгүй, хэрвээ танилцсан бол хувийн мэдээллээ өгөхгүй байхыг цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс анхаарууллаа.
Сэтгэгдэл байхгүй байна