Далай лам руу үсчигч даварсан...

Даян дэлхийн ариун гэгээн, аугаа ухаантан гэж дээдлэгддэг Далай лам гэдэг лам хувраг хүн рүү манай зарим хархны гөлчгийнүүд харийн угаадас бохир дундаас давшлан дэвхцэх нь инээд хүргэм ч, илүүтэйгээр ой гутаах аж. Монгол орон сүйрч мөхөж байхад хөгжиж дэвшиж байна гэж элийрээд сууж байдаг хэрнээ, энэ оюуны хүмүүн ирэхэд аюул болов гэж цовхчих нь харь эздийн амгалан тайван байдлыг алдагдуулав гэж тэчьяадан хилэгнэсний дүрс ажээ.

Яагаад Далай ламд ХКН дургүй болсон юм? Хариулт ердөө ганцхан. Манж Дайчин гүрэн нурахад гурван улс тусгаар тогтносны нэг нь Түвд бөгөөд, энэ улсыг БНХАУ хүчээр эзэрхийлснийг Далай лам зөвшөөрөөгүй. Тэр дайрч давшаад байгаа худалдагдсан хогийн гахайнуудаас “тэгээд зөвшөөрөх ёстой байсан юм уу” гэж асуумаар байна. Гахайн толгойтнууд дотроо бол тийм ээ гэж хариулна.

Йокохама хотод болсон уулзалтын үеэр

Манай том толгой лам мяндагтнууд шашнаа ХКН-д худалдсан үзэшгүй булай, сэтгэшгүй урвагч, үхээрийн бугийн явдал буй. Тэд бол шашныхаа эсрэг боссон чөтгөр шулмасууд мөн. ХКН-ын Банчин богдод дагаар орж, юу хэлснийг нь гүйцэлдүүлэх болсон. Ийм ч учраас тэд жинхэнэ мөн чанараа харуулж, үхээрийн бугийн шүтээнийг Монголд дэлгэрүүлж, улс үндэстнийг улам сөнөөх болсон. Эдэн дээр ХКН-ын салбар болсон манай намууд, тэдгээрийн гишүүн улс төрчид нэмэгдэж байна. Бээжин үзэл сурталд тархиа угаалгасан зомбинуудыг нэм. Ийм үндсэн гурван бүрэлдэхүүнтэй хүн хогнууд туйлж байна даа. ХКН-ыг дага гэх санал тавихад миний бие 2013 онд МНН-ын ЕНБД байхдаа газар дээр нь татгалзаж байсандаа баяртай байна. Цаашдаа харин МНН яах юм бол.

Далай ламтай Өмнөд монголын хуралдайн нөхөд бид Йокохама хотноо уржигдар өглөө тусгайлан уулзсан. Тэгэхэд тал бүрийн мэдлэг боловсролтой, тун ч ухаалаг улс төрийн бодлоготон, ҮЭЧХ-ий зүтгэлтэн, хязгааргүй эх оронч гэдэг нь мэдрэгдэж байв. Гэтэл өчүүхэн өт хорхойнууд өөрсөд шигээ санаж, Элбэгдоржийн хүн, Энхболдын хүн гэхчилэн уралцаж, Америкийн тагнуул гэж улаан галзуурч, цагаан солиорох нь хар дарсан зүүд. Монголд харх хүн туйлын олон болж үржсэн хийгээд, тэд яг л харх адил өчүүхэн, бодож сэтгэх нь үгүй, идэх цадахыг л мэдэгч, үйлдэх бүр нь хүнд гэмтэй, өвчин эмгэг тараамой.

Хамаг шашин маань ХКН-ын алчуур болж, Богд Жавзандамбаа хүртэл ХКН-аар тодруулгах гэж байтал Далай лам ирж байгаа нь нэгэн аврал мөнөөс мөн. Энэ гэрэлт хүмүүн өндөр насыг зооглож, хойд дүрийнхээ асуудлыг чухалчлан хөнддөг болсон. Танил дотно болсон энэ дүрээрээ дахин бидэнтэй учран золгоо ч уу, үгүй ч үү. ХКН-аас тас хориулан нэрийг нь хэлэх эрхгүй болох эсэхийг хэн мэдлээ. Монголын шарын шашин юу ч үгүй сөнөж бөхөхийн даваан дээр, тусгаар тогтнол дээсэн дөрөөн дээр ирсэн энэ үед Далай лам монголчуудын шүтэн бишрэх эрх чөлөө, тусгаар тогтнолыг дэмжин хамгаалахаар ирж, гавьяат үйлсийг бүтээлээ.

Монголчууд аа, Далай ламыгаа үндэсний ёс уламжлал болсон найрсаг зочломхой зангаараа угтан, өвөг дээдсээс уламжилсан шашныхаа тэргүүнд хоёргүй сэтгэлээр сүслэн залбирвал түмэн буян хурж, буман ач ирнэ ээ!

Ч.Мөнхбаяр

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (13)

  • хх
    Тайга тэжэээвэл орон дээр тангад тэжээвэл тархин дээр гэж ухаант ард түмэн маань зүгээр ч нэг хэлчихээгүй юм шүү
    2016 оны 11 сарын 27 | Хариулах
  • hh
    чамдаа л гэрэлт хүмүүн байхдаа нохой баас л гэе дээ Хар мөртэй нэгмуу доншуур тангад
    2016 оны 11 сарын 27 | Хариулах
  • Zochin
    Sain bichjee taalagdlaa
    2016 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин
    Бурууг бусдаас битгий хай гэж сайхан хэлсэн байдаг даа. Аль ч оронд ядуу нь ч бий, юмтай нь ч бий. Ер улс орон гэж талцалгуй бид янз янзын амьдралтай. Далай багш харин яагаад ийм байгаа шалтгааныг, яаж даван туулах замыг нь зааж хэлсэн байналээ. Миний ойлгосноор карма юм, харин ирээдуйн боломжууд бидний гарт байдаг нь завшаантай хэрэг
    2016 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин
    Ard tumen ni huurhiilulttei udii boltol hudsun deelteigee, zalbieaal bn zalbiraal bn ter burhan ni tusaldguiee iim l muhar suseg hiirhel uls undesten huniig alj bgaam shde, ene hun delhiiger neg teneel huurhii ard tumniihee tuluu yag yu hiigeed bnaa bhgui l bnshde, niitleliin hamgiin suuliin uguulber bur utgaguin, yun buyn hurj, buyan ach ireh veee,
    2016 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин
    Юунаас тэгтлээ айна вэ? Тусгаар тогтносон улс болохоороо урьж, залж байгаа юм. Одоо тэгээд хэнийг урьж, юу хийхээ бусад улс орноос асууж байх уу. Боль гэвэл жа даргаа гэж байх уу
    2016 оны 11 сарын 22 | Хариулах
  • Уншигч
    Монгол улсын минь тусгаар тогтнол л чухал нь бна. Энэ хүний өөрийнх нь эх орон шиг болчихгүй гэх баталгааг ньзалж авч ирсэн та нар мэдэж бгаа юм уу?! Бидний шүтээн бол эх орон, газар шороо, хөх толбот Монгол хүн шүү дээ. Шашинг шүтэх, эс шүтэх нь хүний эрх.
    2016 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин
    тэнэг минь дээ. ийм сайн хүн монголд минь ирсэн нь сайн байна л гэж байна. Олон юм ярьж байхаар хөлдүү толгойгоо гэстэл нь балбалдаа. Бид тусгаар тогтносон улс. хэнийгээ урьж, хэнийгээ дайлах нь хэн хамаатай юм бэ гэмээр байна. Далай багш Монголд тавтай саатаарай.
    2016 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин
    Uzel bodol uur baij boloh ch, yarij bichij bgaa ni yamar ch hun huleen zuvshuuruhuus argagui zuiluud shuu dee
    2016 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин
    Харин сайн бичжээ. Дэлхийд данстай, эрхэм гэгээн шдээ. Маш шинжлэх ухаанлаг. Судалж, ойлгодог бол магтан талархаад баршгуй
    2016 оны 11 сарын 21 | Хариулах
  • Би
    Учрыг олсонгүй. Яг юу гэх гэсэн юм болдоо
    2016 оны 11 сарын 21 | Хариулах
  • Би
    Учрыг олсонгүй. Яг юу гэх гэсэн юм болдоо
    2016 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин
    Галзуу согтуу юм уу хайшайн
    2016 оны 11 сарын 20 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025