Толгой дараалсан томилгоон дунд тодорч байгаа мэр сэр хүмүүс байна. Хүн бүр ах дүү, аав ээжээрээ тал тохой татуулаад байгаа ч юм биш. Энэ бүсгүй бол Ш.Анхмаа. Тэрбээр Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн засаг даргын орлогчоор томилогдсон байна. Хөгжлийг захын нэг “бачка” шүүрч аван ярьж амладаг боловч сонгуулийн дараа хариуцсан местэнд нь үсдээд чирсэн ч очихгүй зугтчихдаг нь гэм биш зан. Ш.Анхмаа энэ тал дээр аргагүй илүүрхэж зарчимч байдлаараа гайхуулж байгаа гэсэн.

Учир нь тэрээр урд нь “Эмнести интернэшнл” байгууллагад жирийн гишүүнээс Удирдах зөвлөлийн гишүүн болтлоо 10 гаруй жил ажилласан, Швейцарийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийн удирдагчаар ажиллаж байсан, багш, эрхзүйч мэргэжилтэй бүсгүй юм билээ. “Гоо сарнай” наадмаас бүтээлч эмэгтэй шагнал хүртэж байсан гоо бүсгүй НИТХ-д Баянгол дүүрэгт өрсөлдөн ялалт байгуулсан. Намын нэгэн өнгөлөг кадр нарийн нандин, цөөн үг, их үйлст сэтгэл зүтгэлтэй гэгдэн ахмадуудад үнэлэгдсэн бүсгүй хэн ч тоохгүй шоовдор хүүхэд шиг болсон чиглэлд шаггүй ажил хэрэгч хандахаар ханцуй шамлаж байгаа гэнэ дээ. Түүний энэ мэт энгийн төрх ч хэдийнэ тодорхой хүрээнд танил болсон юм байх. Дээл сонгодог утгаараа содон сайхан харагдуулах, монгол эмэгтэйг гоёхон болгох нь сайхан даа.

Сэтгэгдэл (5)