Дөнгөж сая Монголын бурхны шашны төв Гандантэгчинлэн хийдэд Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам сүсэгтэн олонтой уулзаж мэндчилгээ дэвшүүллээ. Урьдчилсан гаргасан хөтөлбөр ёсоор тэрээр Гандантэгчинлэн хийдийн Жанрайсиг дацангийн өмнөх талбайд нийт иргэдтэй уулзсан юм. Энэхүү уулзалттай холбоотойгоор Гандантэгчинлэн хийд олны хөлд дарагдаад байна. Иймд XIV Далай ламын аюулгүй байдлыг хангах үүднээс Нийслэлийн цагдаагийн газрын алба хаагчид хамгаалалтанд гарсан байгаа юм. Тэрээр өнөөдөр өөр арга хэмжээнд оролцохгүй бөгөөд маргааш 09:30-11:30 цагт Монголын нийт лам хувраг сүсэгтэн олонд Богд ламын ван, Жигжидийн цэван “UВ раlасе”-д айлдаж 13:00-15:00 цагт мөн номын айлдвараа үргэлжилүүлэх юм байна.
Тэрээр өчигдөр 16.00 цагийн орчимд Улаанбаатар хотод морилж Их тэнгэрийн аманд саатаж буй юм.

Сэтгэгдэл (1)