ШУУРХАЙ МЭДЭЭ: Сэрэмжлүүлэг

Цас их орсны улмаас цаг агаарын байдал хүндэрч 2016 оны 11-р сарын 18-ны өдрийн 17:30 цагийн байдлаар Улаанбаатараас Дорноговь, Говьсүмбэр, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дархан, Эрдэнэт, Булган, Сэлэнгэ, Хөвсгөлийн чиглэлд их хэмжээний цас шуурч үзэгдэх орчин хязгаарлагдсан байдалтай байгаа тул онц шаардлагагүй тохиолдолд дээр дурдсан чиглэлүүдэд зорчихгүй байхыг анхааруулж байна.

Мөн цаг агаарын байдал хүнд байгаатай холбогдуулан хөдөө, орон нутгийн бусад чиглэлд зорчихдоо замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож хувийн болон хууль бус тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхгүй байхыг хүсье.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025