Иргэн та шөнө оройн цагаар ганцаараа явахдаа сонор сэрэмжтэй явах зайлшгүй шаардлагатай юм. Шунахайн сэдлээр бусдыг дээрэмдэх, биед нь гэмтэл учруулах гэмт хэрэг эрчимжиж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Өчигдөр л гэхэд, БЗД-ийн 4-р хороо “Цэргийн хотхоны 1-р гудамжны үзүүрт дээрэмдүүлсэн хүн байна” гэсэн мэдээллийг 11-р сарын 16-нд цагдаагийн байгууллагад өгчээ. Ингээд шалгалтын ажиллагаа явуулахад БЗД-ийн 4-р хороонд суух 59 настай эрэгтэй Ц-г ХУД-ийн 1-р хороонд суух 22 настай эрэгтэй О нь бусадтай бүлэглэн хэтэвчтэй 30.000 төгрөг, бичиг баримт зэрэг эд зүйлийг дээрэмдсэн байжээ. Хэргийг илрүүлэн БЗДЦХ-2 шалгаж байна.
Үүгээр зогсохгүй, СХД-ийн 18-р хороо “Залуус-1” хотхоны орчим дээрэмдүүллээ” гэсэн мэдээллийг авч шалгахад: Тус хотхонд оршин суух 21 настай, эрэгтэй Н-ийн “i Рhone-5s” гар утсыг Архангай аймаг Төвшрүүлэх сумын харьят Э /эр.27н/ гэгч согтуурсан үедээ айлгаж сүрдүүлэн, зодож дээрэмдсэн хэрэг гарчээ. Цагдаагийн алба хаагчид хэргийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн СХДЦХ-1 шалгаж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)