Айлын гэр шатсан дуудлагууд иржээ
2016/11/18

БГД-ийн 23-р хорооны  “Зүүн Ард-Аюушийн ... тоотод гэр шатаад байна” гэсэн мэдээллийг 11-р сарын 16-нд авч шалгахад, тус тоотод суух 58 настай эрэгтэй Б-гийн 5 ханатай монгол гэр шатсан байна. Хэргийг БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.                                                                                           

Мөн БГД-ийн 5-р хороо  “Тэмүүлэл” хотхоны ... тоотод гал гараад айл шатаад байна” гэсэн мэдээллийг 11-р сарын 16-нд цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага очиж шалгахад 28 настай  иргэн Н-ийн 2 өрөө орон сууцанд гал гарч унталгын өрөө, эд зүйлийн хамт шатсан байжээ. Хэргийг БГДЦХ-2 шалгаж байна.             

Энэ мэт сүүлийн үед иргэдийн хайхрамж болгоомжгүй байдлаас болж ахуйн нөхцөлд гал гарах хандлага нэмэгдэж байна. Тиймээс иргэн та өөрийн өмч хөрөнгө, эд зүйлээ ямарваа эрсдлээс хамгаалахын тулд сонор сэрэмжтэй байхад илүүдэхгүй юм.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин