Улсын эдийн засгийн хямрал аж ахуй нэгжид нөлөөлж, импортын үйл ажиллагаа явуулдаг компаниуд бохир аргаар нэгнийхээ бизнесийг хохироох үйлдэл нэмэгджээ. Үүний нэгэн жишээ БНСУ-аас хүнсний болоод биологийн нэмэлт бүтээгдэхүүн импортолдог “Мандах газар” ХХК-ийн бүтээгдэхүүнийг баримтгүйгээр гүтгэсэн мэдээллийг цахим хэвлэлүүдэд байршуулсан байна. Уг гүтгэгийн мэдээлэлд 2014 онд БНСУ-ын олон нийтийн телевизээр гарсан “Мандах газар” ХХК-тай огт хамааралгүй мэдээллийг саяхан гарсан мэтээр иргэдэд ойлгуулж, уг компанийн нэр хүнд болоод бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлжээ. “Мандах газар” ХХК-ийн зүгээс тодорхой нэр бүхий ор үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй материал нийтэлсэн газруудыг холбогдох байгууллагад нь мэдэгдэж залруулга гаргуулахаар болсон аж. 2014 онд цацагдаж байсан дээрхи телевизийн мэдээллийн үед“Мандах газар” ХХК нь “Туннам медик”ХХК-иас “Витамин 1500” гэх вакусыг импортолдоггүй байж.

Уг видео мэдээлэлд “Туннам медик” ХХК-ийн үйлдвэрлэж байгаа вакуснаас шилний үйрмэг гарсан тухай дурьдаж, 2015.10.04-нд хугацаа нь дуусах байсан вакуснуудаа зах зээлээс татаж, худалдаанд гаргахыг хориглож байсантухай дурьдсан байна.
Гэтэл дээрхи бичлэгийгБНСУ-аасвакус нийлүүлдэг “Мандах газар” ХХК нь “Солонгос улсдаа үйлдвэрээ хаалгах хэмжээнд асуудал дагуулсан газраас бүтээгдэхүүн импортолдог зэргээр илтэд гүтгэсэн мэдээллүүд явуулсан байна. “Мандах газар” ХХК-ийн зүгээс хэвлэлийн зохиомол уг үйл явдлыг өрсөлдөгч компанийн хийж байгаа явуургүй арга гэж хардаж байгаа аж.
Тус компанийн хувьд хуулинд тодорхой заасан байдаг импортын бүтээгдэхүүний орц найрлага, хэрэглэх заавар зэргийг монгол хэлнээ орчуулсан наалтыг ч бүтээгдэхүүн бүртээ хэрэгжүүлдэг байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна