Өнгөрсөн зун “Мунзуй” хочит Г.Нямдоржийг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагчид шуурхай ажиллан баривчилж байдаг. Тухайн үед “Rich Hill” зочид буудлаас иргэн Г.Нямдоржийг бусдыг барьцаалан, мөнгө нэхэж, дарамтлан дээрэмдэж газар дээрээ баригдаад байв. Гэвч түүний хувьд гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан юм.
Тэгвэл өчигдөр Хэнтий аймгийн нутаг Норивлин сумын орчмоос саатуулсан байна. Түүний хувьд ОХУ руу оргон зайлахаар төлөвлөж байсан аж. Түүнд оргон зайлахад туслаж байсан гэх хоёр иргэнийг мөн саатуулаад байна.
Мунзуй Г.Нямдоржийг Эрүүгийн цагдаагийн газар болон Тусгай ажиллагааны хэлстийн алба хаагчид эрүүгийн хуулийн хоёр зүйл ангиар буюу оргон зайлсан гэх үндэслэлээр шалгаж эхлээд байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)