С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хавтаст хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, тус хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Хуулийн дагуу хавтаст хэргийг шүүхэд шилжүүлснээс 14 хоногийн дотор шүүх хурлын тов гарах ёстой аж.
Уг хэрэгт Орхон аймгийн харьяат хоёр иргэнийг сэжиглэн ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид саатуулан шалгаад жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Мөн хэрэгт С.Зоригийн эхнэр Б.Булганыг сэжигтнээр татан цагдан хорьж байсан ч сар гаруйн өмнө батлан даалтад гаргаад байгаа юм. Мөн хэрэгт яллагдагчаар Хотын дарга асан Э.Бат-Үүлийг яллагдагчаар татаад гэх мэдээлэл буй.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна