”Эрдэм транс” ХХК-ны жолооч явган зорчигч мөргөжээ
2016/11/14

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 641 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 505 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж, 14 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 5, явган зорчигч 2. Зам тээврийн осолд сургуулийн насны 2 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 106 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: ХУД-ийн нутаг Чингисийн өргөн чөлөө,  Энхтайваны гүүрэн дээр "Эрдэм транс" ХХК-ны H.Aero City-540 маркийн автобусны жолооч Г нь явган зорчигч 53 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээжээ.

Орон нутагт: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Алтанговь ХХК-ны Гаалийн хяналтын бүсэд Northbenz маркийн авто машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  тээвриййн хэрэгсэл жолоодон явган зорчигч 37 настай эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон байна.

Цас орж хальтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн цаг агаарын нөхцөл байдал, тээж яваа ачаа, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг  зөвлөж байна. Орон нутгийн замууд хальтиргаа гулгаатай ихтэ байгаа тул орон нутгийг чиглэн явах гэж буй тээвэрчид, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчиж байгаа бол хамгаалалтын бүсийг тогтмол хэрэглэж  аюулгүй байдлаа сайтар хангаж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.  Зарим  замын сүүдэртэй байгаа газрын замын цас мөс арилаагүй, хайлсан цас нь  оройдоо мөстөж хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа тул анхаарах болгоомжтой зорчихыг зөвлөж байна.

Д.Дуулим
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин