Нийслэлийн татварын газраас авто тээврийн хэрэгслийн татвар хураалтын хяналтын үзлэг, шалгалтыг Замын цагдаагийн албатай хамтран энэ сарын 07-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Энэ нь албан татвар, төлбөрөө тогтоосон хугацаанд хууль, журмын дагуу төлөөгүй, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг албан татварт хамруулах зорилготой аж.
Үүнтэй холбогдуулан албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, хуулийн этгээдүүд энэ сарын 20-ны дотор татвар, төлбөрөө бүрэн төлөхийг албаныхан санууллаа.
Сэтгэгдэл байхгүй байна