Нийслэлийн хамгийн их хүн ам, асуудал ихтэй дүүрэг бол Сонгинохайрхан. Аз болоход ухаалаг лидерүүд тэргүүнд нь суудаг тулдаа ард иргэд нь тайван дөлгөөн амьдардаг. Хэн нотлохын гэсэн үү? Сонгиночууд хэзээ ч бусад дүүргийнхэн шиг айхтар хэл ам хийдэггүй ба нутаг дэвсгэр дээр нь ямарваа нэг жагсаал цуглаан тэмцэл болдоггүй юм. Нөгөө хүргэний үүдтэй айл гэдэг шиг даргын даллагатай газар байгаа юм. Энэ хүн бол шинэхэн засаг дарга Ж.Сандагсүрэн. МАН юугаар баян түүгээрээн “дайлж” залуу лидерүүдээр шат шатанд сэлбэх шиг болж байгаа.
Зөвхөн дүүргээр зогсохгүй Төрийн ордон тийш зам жимтэй сүрхий хүн гэнэ лээ. Түүний зохион байгуулсан 600 орчим иргэд оролцсон Төрийн ордон дахь эдийн засгийн форум нийгэмд нэг сигнал өгөв. Амьдралынхаа арав гаруй жилийг төрөлх дүүрэгтээ өнгөрүүлсэн Засаг ноён ажилдаа гарших нь цаг орохгүй алс ирээдүйгээ л чухалчилж байгаа гэнэ билээ. Өөрийн хүн гэдэг ийм сайхан. Сонгиночууд азтай азтай.
Эх сурвалж:www.grandnews.mn
Сэтгэгдэл (17)