Аймаг сумдуудаар бүлэглэн тонуул хийдэг этгээдүүдийг шүүнэ
2016/11/11

Архангай аймгийн Цагдаагийн газраас 2009 онд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгасан Д-д нарын 21 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт тус аймгийн прокурорын газраас хяналт тавьж яллах дүгнэлт үйлдэж Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.
 
Мөрдөн байцаалтын ажиллагаагаар яллагдагч нар нь урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн, машин механизм хэрэглэн, давтан үйлдлээр Архангай аймгийн Эрдэнэбулган, Ихтамир, Батцэнгэл, Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Хайрхан, Булган, Чулуут, Цэнхэр, Цэцэрлэг, Өлзийт, Өгийнуур, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Булган аймгийн Сайхан зэрэг сумдын нутаг дэвсгэрээс 2009 оноос 2015 оны 11 дүгээр сар хүртлэх хугацаанд нийт 57-н удаагийн үйлдлээр 70 хохирогчийн эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр хулгайлж онц их хэмжээний хохирол учруулсан, мөрдөн байцаалтын шатнаас давтан үйлдлээр зориуд зайлсхийсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогдсон болох нь цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Д.Ундрах
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин