Хүн амины хэрэг давтан үйлджээ
2016/11/10

Яллагдагч А-нь 2016 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах "Караоке паб"-д П-тэй маргалдаж танхайрах явцдаа тус пабын 2 давхрын шатан дээрээс П-г шидэж танхайн сэдэлтээр, санаатай алсан хэрэгт Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд яллагдагч А-г давтан үйлдлээр танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцож эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10 дахь хэсэгт зааснаар 21 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, 21 жилийн хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.

Яллагдагч А-нь 2007 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх заасан хэрэгт ял шийтгүүлж байсан ба 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр эдлээгүй үлдсэн 01 жил 4 сар 22 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан буюу ялтай байх хугацаандаа дээрх хэргийг үйлджээ.

Д.Ундрах

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин