Төрсөн охиноо удаа дараа хүчирхийлсэн этгээдэд 9 жилийн ял оноов
2016/11/10

Онц ноцтой гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэжээ. Яллагдагч Х-нь давтан үйлдлээр 2014 оноос 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд удаа дараа өөрийн төрсөн охин, насанд хүрээгүй хохирогч М-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэн удаа дараа бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас хяналт тавьж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Тус хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  хянан хэлэлцээд Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 9 жил хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (3)

  • Zochin
    Yagd iim baga jil ugch bgn!!! Bagadaa l 15 jil bh yostoi.
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
  • Booviig ni tasal
    Nasaar ni horiod, booviig ni tasal muu novshiig!!!! 9 -hun jil baihdaa yahav dee. Denduu bagadaj bna
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • zochin
    alaach buzriig
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
Сонин хачин