Өнгөрсөн сард хурандаа н.Ганболд захирагчтай Хилийн цэргийн 0131-р ангид алба хаадаг 19-20 насны дөрвөн цэрэг Төв аймаг дахь амралтын газарт дарга нарынхаа тушаалаар албадан хөдөлмөр эрхэлж явахдаа хүчингийн хэрэгт холбогдсон талаарх мэдээлэл зарим цахим хэвлэлээр гарсан.
Энэхүү мэдээллийн дагуу Хилийн цэргийн 0131 ангийн алба хаагчидтай холбогдож тодруулахад “Худал мэдээлэл байна. Манай ангийн захирагчаар Н.Ганболд гэж хүн ажилладаггүй. Мөн манай анги Өмнөговь аймагт байрладаг. Тиймээс цэргүүдээр Төваймагт ажил хийлгэнэ гэсэн ойлголт байхгүй. Төв аймагт хугацаат цэргийн алба хаагч бүү хэл байнгын цэргийн албаныхан ч ажиллах нөхцөл байхгүй. Тиймээс ташаа мэдээлэл гарчээ” гэсэн юм.
Юутай ч дөрвөн цэрэгтэй холбоотой асуудал цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгааг эх сурвалж баталж байна. Гэхдээ Хилийн цэргийн 0131 ангийн алба хаагчид ийм асуудалд холбогдоогүй гэдгийг алба хаагчид нь онцоллоо.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)