17 хүн, 2 хүүхэд гэмтсэн ноцтой осол гарлаа
2016/11/10

Орон нутагт их хэмжээний цас орсоноос болж зам тээврийн осол их гарч байна. Тиймээс Замын цагдаагийн газраас жолооч нарыг хурдаа тохируулан явахыг анхааруулж байна. Сүүлийн үед цаг агаарын таагүй байдлын осол аваар гарах ихэссэн. Хамгийн сүүлд гэхэд  Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2-р баг “Хустайн даваа” орчимд 38 настай Л гэгч нь “Istana” маркын автомашин жолоодож яваад замын хажуу руу онхолдож, 1 хүн хүнд, 16 хүн, 2 хүүхэд хөнгөн гэмтсэн байна. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин