АТГ Говьсүмбэр, Дорноговь, Замын-Үүд, Төв аймагт ажиллана
2016/11/10

Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Говьсүмбэр, Дорноговь, Замын-Үүд, Төв аймаг гэсэн маршрутаар ажиллахаар өнөөдөр замд гарлаа.

Ажлын хэсгийг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очир ахалж байна. Тэд 2016 оны 11 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд Говьсүмбэр аймагт, 11 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд Дорноговь аймагт, 11 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд, 11 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Төв аймагт ажиллах юм.

Дээрх аймаг, сумын иргэд Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн ахлагч, гишүүдэд хандахыг хүсвэл тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Д.Балдандорж /утасны дугаар 88112812/-той холбогдох боломжтой.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин