Хадам эцэг, эхийгээ хутгалж хөнөөсөн жигшүүрт хэрэг гарчээ
2016/11/10

Өнгөрөгч аравдугаар сарын 19-нд болсон орон нутгийн ИТХ-ын сонгуулийн үеэр Завхан аймгийн Яруу суманд онц ноцтой хүн амины хэрэг гарсан талаар өнөөдөр Medee.mn сайтад дэлгэрэнгүй мэдээлжээ. Тодруулбал, Яруу сумын Жаргалант багийн нутагт намаржиж байсан айлын хүргэн Б гэгч сонгуулийн өдөр согтуурч хадам аав, ээжийгээ хутгалж хөнөөжээ. Хэрэг үйлдсэнийхээ дараа Б нь ойролцоох уул руу гарч амиа хорлохыг завдан өөрийгөө буудаж гэмтээсэн байна. Уг хэргийг Завхан аймгийн цагдаагийн газарт шалгаж, мөрдөн байцаалтын явцад хадам аав ээжийгээ хөнөөсөн Б гэгч шархаа даахгүй нас баржээ.

Одоогоор хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа ч уг хэргийн сэжигтэн нас барсан учир хавтаст хэргийг хааж болзошгүй байгаа аж.  Эх сурвалжуудын хэлж буйгаар гурван хүний амь насыг авч одсон энэхүү аймшигт хэргийн гол шалтгаан нь орон нутгийн сонгууль байсан гэх. Учир нь Б гэгч нь хэрэг гардаг өдөр улс төрийн намын нэр бүхий нэр дэвшигчийн тараасан архийг уучихаад гэртээ харьжээ. Улмаар хадам аав, ээжтэйгээ намаараа талцан муудалцсаны эцэст энэ хэрэг гарчээ.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • иргэн
    Ийм хүнийг цаазлаач. Цаазийн ялаа сэргээ. Хүний эрх гээд яриад байдаг хүмүүсээ анхаараач Алуулсан хүмүүс эрхгүй юу
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
  • Hi
    Manai erchyydiin tygeemel zan chaavaas doo
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
Сонин хачин