АТГ-ын алба хаагчид орон нутагт ажиллана

Авлигатай тэмцэх газрын албан хаагчид 7 чиглэлд хуваагдан 21 аймагт ажиллахаар өнөөдөр замд гарлаа.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд 2016 оны 11 дүгээр сарын 9-26-ны өдрүүдэд орон нутагт ажиллахдаа дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчилж, төрийн албанд олон нийтийн тавих хяналтыг сайжруулах чиглэлээр сургалт хийх бөгөөд бизнес эрхлэгчдийн дунд “Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах ажээ. Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас өргөдөл, гомдол хүлээн авч шийдвэрлэнэ.

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, иргэдээс төсөөллийн судалгаа авах нь Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүдийн томилолтын нэгэн зорилго юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025