АТГ-ынхан орон нутагт ажиллана

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг маргаашнаас эхлэн орон нутагт ажиллах юм байна. Нийт долоон ажлын хэсэг гарч, энэ сарын 28 хүртэл орон нутагт ажиллаж, 
Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр сурталчлах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албанд иргэд, олон нийтийн хяналтыг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулах;
 
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, гишүүд /Ажлын алба/-тэй уулзалт зохион байгуулах;
 
Бизнес эрхлэгчдийн дунд “Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах;
 
Өргөдөл, гомдол хүлээн авч, шийдвэрлэх;
 
Иргэдээс төсөөллийн судалгаа авах;
 
АТГ-ын хэвлэмэл хуудас, танилцуулга болон бусад авлигын эсрэг сурталчилгааны материал түгээх аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025