Д.Батбаяр хөрөнгө оруулагчдаа татахын тулд Монголын хэвлэлийг АШИГЛАВ

Олон Улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн дэлгэсэн Панамын материалд Монгол Улсын 49 хүний нэр илэрсэн. Тэдгээр 49 хүний дунд УИХ-ын гишүүн асан Д.Батбаярын нэр орсон байсан гэх. Харин энэ талаар тэрээр “Оффшор данс гэж ямар дансыг хэлээд байгааг сайн ойлгохгүй байна. Би бол гадаадын оронд данстай хүнийг хэлээд байгаа юм байх гэж бодож байна. Надад оффшор данс байгаа, 3-4 данс бий. Гэхдээ данснууд маань хаагдсан байх. Би мартчихаж” хэмээн ярьж байсан. Улмаар Даваагийн Батбаяр гэх өөр хүнтэй намайг андуураад байна, би энэ асуудлыг АТГ-аар шалгуулна гэж нэг хэсэгтээ л энд тэнд цуурч явсан.

Тэгвэл эл асуудлаар дахин ажил болж өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр дахиад л намайг андуурсан, би оффшор дансгүй гэв. Ингэж нэг юм аа олон давтахын учир юу байв гэж тэнд цугласан сэтгүүлчид ихэд гайхаж байсныг нуух юун. 

Тэгвэл түүний өнөөдрийн хэвлэлийн хурлын цаад шалтгаан нь хөрөнгө оруулагчдаа эгүүлэн татах бололтой. Учир нь түүнийг оффшор данстай холбогдсонд Японы хөрөнгө оруулагчид нь дургүйцэж хөрөнгө оруулалтаа татаж эхэлсэн гэнэ. Энэ нь түүний бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөөд буй учир Монголын хэвлэл мэдээллүүдээр дахин мэдээлэл цацаж оффшор дансгүйгээ сануулж байгаа аж. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийг ашиглаж хөрөнгө оруулалтаа татах хэрэгтэй байна гэдгийг тэрбээр ил, далд хэлбрээр цухалзуулав.

Мөн эр хүний нүнжиг гаргаж оффшор дансны асуудалд нэр холбогдсон учир энэ удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөхгүй гэж сайн дураараа нэрээ татсан гэж байх юм. Тэгэхээр мань хүн оффшор данстайгаа хүлээн зөвшөөрсөн ч юм шиг. Тэгсэн хэрнээ энэ удаад тэрний нэр илчлэгдээгүй, андуурагдсан ч юм шиг. Ойлгомжгүй байдлыг эл хэвлэлийн хурлаараа бий болгов.

Д.Дуулим
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • зочин
    баян хүний авгай ч байсан нэг л гутлаа өмсдөг юм байна. эдийн засгийн хямралтай байхад энэ хүний оруулж ирж байгаа мөнгөний урсгалыг зөв ашиглаж болох л байх даа.
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Soongo
    Оффшир данс гэж юуг хэлдэгийг мэдэхгүй анх өөртөө нь холбоотой мэдээлэл гарахар хэвлэлийн хурал зарлаад оффшор данс гэж гадаадын банканд мөнгө хадгалахыг хэлдэг байхгүй юу гэж байж билээ, ямар ч чадваргүй хүн юм байна лээ, тэгээд ч энэ хүний хувийн хөрөнгө оруулалт зогсоно уу байна уу монголчуудад дуслын ч төдий хамаагүй шүү дээ, авгайдаа л очиж хэлнэ биз, тэр орж ирэх гэж байсан 40 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт нь ямар монголын хүүхдүүдэд зориулагдах гэж байсан биш дээ, сонин хүмүүс байхын мөөө
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • Zochin
    Iim durakiig hezee ch uls turd bitii oruul.
    2016 оны 11 сарын 08 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025