Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг хууль бусаар гэнэт хөрөнгөжсөн байж болзошгүй гэх шалтгаанаар АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл өнөөдрийн цахим хэвлэлд гарчээ. Энэ асуудлаар УЕПГ-аас тодруулахад "Огт сонсоогүй асуудал байна. Одоогоор бидэнд энэ талаарх мэдээлэл ирээгүй байна" хэмээн няцаалаа. Гэвч зарим эх сурвалж УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингийн дэлгэсэн баримтуудтай холбоотойгоор шалгаж эхэлсэн нь үнэн гэх зүйлийг хэлж байгаа юм.
Д.Дуулим
Сэтгэгдэл (10)