Н.Алтанхуяг болон гэргийд нь хилийн хориг тавьсаныг прокуророос үгүйсгэсэнгүй

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн гэргий Х.Сэлэнгийг ХБНГУ руу нисэх гэж байхад нь шалгалт хийж, хилийн хориг тавьсан талаараа танилцуулсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Н.Алтанхуяг, Х.Сэлэнгэ хоёуланд хилийн хориг тавиад байгаа аж. 

Юутай ч ямар учраас хилийн хориг тавьсан нь тодорхойгүй байгаа ч энэ мэдээлэл үнэн баттай гэдгийг эх сурвалж онцолж байна. Мөн прокурорын байгууллагаас тодруулахад мэдээллийг үгүйсгээгүй ч тоймтой хариулт өгсөнгүй. 

Д.Ундрах

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025