
Авьяас тэтгэвэрт гардаггүй гэдэг ч урлагийнхан яах аргагүй тухайн цаг үедээ идеаль байхаа болих үедээ өөр зүйл хийж эхэлдэг. Ихэвчлэн нам улс төр хөөж дарга болж буй нь тэдний “тэтгэврийн” нэг хэлбэр. Ууган улс төрийн тулхтай хүчин МАН-ын их ялалтын жил чухам тэдний дунд ямар улс төрч-урлагийн одууд байсан нь тодорхой болсон. Хашир туршлагатай нам зөвхөн тэтгэвэрт гарч үеэ өнгөрөөгсдийг байлдан дагуулаагүй.
Дуучин Т.Амина тус намд урилгаар орсон шинэ үеийн залуусын төлөөлөл гэдэг. Намд элсээд цөөнгүй жил болсон түүнийг намын золгуут, баяр ёслол дээр мэр сэр харж байсан. Тэгвэл энэ жил түүний урлагт зүтгэсний 20 жилийн ой тохиож байна. Монголын хүүхдийн дууны урлагт алтан үсгээр бичигдэх гавьяатай түүнийг “Хүүхдийн гавьяат” гэж хүндэлдэг байсан гэдэг.

Харин одоо бол шижигнэсэн залуу үеийн төлөөлөл. МАН өнгөлөг ирээдүйтэй дуучнаар бүл нэмээд хясаанд нуусан сувд шиг дарж байсныг одоо л анзаарч буй бусад улс төрийн хүчнүүд амаа барьж гэнэ дээ.
Хийсэн бүтээсэн зүйл ихтэй хүн хэзээ ч тодрохоо тулбал тодордог гэдэг энэ дээ. Энэ сарын 11-нд Т.Амина анхны бие даасан тоглолтоо тавих гэж байгаа мэдээ хэзээний үнэнч фэнүүдийг нь догдлуулж байна. Нэг ч удаа нүцгэлж байгаагүй, дэл сул хэл аманд өртдөггүй айхавтар чамбай Т.Амина энэ удаад ямар тэсрэлт хийхийг харах л үлдлээ.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (3)